Суррон болон скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа өсвөр насныхны дүр зураг түгээмэл ажиглагдах болсон. Үүнээс үүдсэн бэртэл гэмтэл их байгааг ч ГССҮТ-өөс мэдээлсээр байна. Үүнтэй холбогдуулан нийслэлээс 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргаж, ХЗДХ, Зам тээвэр, хөгжлийн сайд нарт хүргүүлээд буй.
Харин өнөөдөр “20 минутын хот” Үндэсний хороо анхдугаар хуралдаанаа хийж тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Ингэхдээ "Ирэх хавраас суррон, скүүтерийг явган хүний замаар УНУУЛАХГҮЙ. Мөн тусгайлсан зам хийх ШААРДЛАГАТАЙ байна.
Түүнчлэн үнэмлэхжүүлж, дунд сургуулийн хүүхдүүдийг унуулахгүй" гэж 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээллээ.