Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын төлөөлөгчид Монголын хил орчмын бүс нутгуудад геологийн судалгаа хийх сонирхолтой байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 29 секунд

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан өчигдөр ОХУ-ын төлөөлөгч нартай уулзаж цаашдын геологийн судалгаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Тус улсын “Зарубежгеология” компанийн ерөнхий захирал А.С.Десяткин, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нар эл уулзалтад оролцох үеэр Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамтай геологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлжээ. Энэ үеэр “Зарубежгеология” компанийн зүгээс Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулах, мөн хил орчмын бүс нутгуудад геологийн судалгааны ажил хийх, хамтран ажиллах сонирхолтой буйгаа дурджээ.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын Монголд хийсэн айлчлалын үеэр тодорхой асуудлууд яригдсаныг дурдаад, тус компанийн Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг “Нэг цонхны бодлого”-ын хүрээнд ГХЯ-тай хамтран ярилцахаа онцлон тэмдэглэсэн юм. Энэхүү уулзалтад Монголын талаас Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон , Засгийн газрын Ахлах референт Н.Буяндэлгэр, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны ГТБГ-ын дарга Б.Анхбаяр, ГБГ-ын дарга Х.Санчигдорж, ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцсон юм.

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Х.Баттулга хуралдаандаа оролцохоор иржээ
ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Х.Баттулга хуралдаандаа оролцохоор иржээ
 
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.