Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар энэ 7 хоногт ээлжит бусаар хуралдаж, 2025 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа нийт 19 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл мөн энэ 7 хоногтоо багтааж ээлжит бусаар хуралдан, ирэх 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаасаа өмнө олон нийтэд танилцуулахаар болжээ.

Сануулахад, өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл зэргийг хэлэлцэж байгаа юм.

Ё.Шижиртуяа: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгохгүй. Харин баривчлах шийтгэл оногдуулна
Ё.Шижиртуяа: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгохгүй. Харин баривчлах шийтгэл оногдуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.