Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хариуцсан өрхүүдээрээ өдөр бүр орж, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг шалгаж байгаа гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” ажлын баг өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын зарим айл өрхөөр орж, өвлийн бэлтгэлийн нөхцөл байдалтай танилцлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Иргэд галлагааны зөвлөмж, сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгчийг тогтмол шалгах хэрэгтэй. Ингэснээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх боломжтой. Агааржуулалтын хоолой, пийшин зуухны бүрэн байдлыг шалгаж байх”-ыг зөвлөлөө.

Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба” байгуулсан юм. Тус алба нь яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлдэг. Мөн 200 өрх тутмыг хариуцсан 920 гаруй хяналтын ажилтантай бөгөөд хариуцсан өрхүүдээрээ өдөр бүр орж, яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг шалгаж байгаа.

Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хяналтын ажилтнуудад гэрийн хаяг, утасны дугаараа буруу мэдээлэх, гэртээ оруулахгүй байх зэрэг хүндрэл өдөр бүр тулгардгийг Сүхбаатар дүүргийн 8,10 дугаар хэсэг хариуцсан хяналтын ажилтан В.Баярмагнай учирлалаа. Засвар үйлчилгээний ажилтан албан хаагчид иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, зөв галлагааны зөвлөмж хүргэдэг юм.

2020 оны УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээлээ
2020 оны УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээлээ
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.