ЦУОШГ-аас цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээ ирүүллээ. Тодруулбал, Өнөө маргаашдаа уулаараа бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +1...+6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.