Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 27 хэм дулаан, багавтар үүлтэй

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 17 секунд

2024 оны 08-р сарын 25-ны 20 цагаас 08-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

Завсарлага аваад байсан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана
Завсарлага аваад байсан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.