Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага маргааш дуусаж, чуулганы хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх баасан гараг буюу энэ сарын 30-ныг хүртэл сунгаж хуралдуулахаар болсон талаар бид өмнөх мэдээллээрээ мэдээлсэн билээ.

Тэгвэл маргааш буюу даваа гарагт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Сануулахад, баасан гарагт болсон хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, Сангийн сайд Б.Жавхлан нарын хооронд маргаан дэгдсэн. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Байр сууриа нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байгаа учраас завсарлага авъя" гэх хүсэлтийг гаргасан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг хүсэлтийг хүлээн авч даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм.

УИХ-ын ээлжит бус чуулганыг 3 хоног сунгаж, энэ сарын 30-ныг дуустал хуралдуулахаар боллоо
УИХ-ын ээлжит бус чуулганыг 3 хоног сунгаж, энэ сарын 30-ныг дуустал хуралдуулахаар боллоо
 
Жагсаалд оролцох үедээ төрийн тусгай хамгаалалттай газрын алба хаагчдыг цохиж танхайрсан иргэнийг 10 хоног баривчлахаар болжээ
Жагсаалд оролцох үедээ төрийн тусгай хамгаалалттай газрын алба хаагчдыг цохиж танхайрсан иргэнийг 10 хоног баривчлахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.