Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 27-ноос есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн.

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ноос эхэлж есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.

ТАНИЛЦ: Паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох 12 тамирчин
ТАНИЛЦ: Паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох 12 тамирчин
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.