Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Монголын баялгийг монгол хүн хүртэх реформыг хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 49 секунд

“Эрдэнэс Монгол" нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2024.08.24) Багануур ХК-ийн байранд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний охин, харьяа компанийн удирдлагууд оролцож байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдуулж хэрэгжүүлэхээ танилцуулав.

“Эрдэнэс Монгол” нэгдэл эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нэгдлийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газруудын хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100 хувь, баяжмал үйлдвэрлэл 106, хөрс хуулалт 88 хувьтай байна.

Санхүүгийн үзүүлэлт жилд 17,4 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 9 их наяд төгрөгийн орлого олж, улсад 2.6 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 140 хувь биелүүлээд байгаа аж.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд, нэгдлийн олборлолт, үйлдвэрлэл, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, үйлдвэрийн газрууд нь 6 чиглэлээр 810 ажил төлөвлөснөөс дундаж гүйцэтгэл 44.1 хувьтай байгаа юм.

Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум тээвэрлэж явсан иргэнийг саатуулан шалгаж байна
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум тээвэрлэж явсан иргэнийг саатуулан шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.