Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр үргэлжилж, үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Та бүхнээсээ хичээнгүйлэн гуйя. Кнопондоо битгий гар хүрээрэй. Энэ асуудал бол улс орны чинь аюулгүй байдалтай хамааралтай шүү" гэж гишүүдэд хандан үг хэлэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудаснаа "Хэл ам татлаад байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах гэж байсан нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй, унагав. Хуулийн төслийг буцаах саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Г.Тэмүүлэн нар гаргасныг дэмжив. Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг кнопдоо хүрэхгүй байхыг уриалсан юм. МАН завсарлага авлаа" гэжээ.

20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.