Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Араб иргэд шонхор шувуу барьж буй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Холбогдох шалгалтуудыг хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Арабын иргэд шонхор барьсан гэх асуудалтай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр хэлэхдээ,

"Өвөрхангай аймагт Араб иргэд шонхор шувуу барьж байгаа талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор холбогдох шалгалтуудыг хийж байна.

Мөн үүнтэй холбоотойгоор Цагдаагийн алба хаагч авлига авсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Иймд уг асуудалд дотоод хяналт шалгалт хийхэд,

“Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орсон байсан тул цагдаагийн алба хаагч шалгалтын ажиллагаа явуулах үүднээс ачилтын машин дуудаж, машин ачуулсан байсан. Ачилтын зардлыг тухайн улсын иргэд хариуцсан байсан бөгөөд үүнийг цагдаагийн алба хаагч авлига авсан хэмээн мэдээлэл цацагдсан байна.

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч авлига аваагүй гэдэг нь тогтоогдсон. Хэрэв авлига авсан бол хууль ёсны хариуцлага хүлээлгэнэ. Мөн цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн тохиолдолд мөн худал мэдээлэл тараасан тохиолдолд шалгалтын ажиллагааг явуулна.

Түүнчлэн тухайн улсын иргэд зөвшөөрөлтэйгөөр шонхор шувуу барьсан эсэхийг холбогдох албанаас шалгаж байна" гэлээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нийтийн тээврийн хуваарь
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нийтийн тээврийн хуваарь
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.