Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зимбабвед олон тооны заан үхсэн шалтгааныг тогтоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 18 секунд

Зимбабве улсад нянгийн гаралтай пастереллёз өвчний олон тооны заан үхсэн гэж тус улсын Дархан цаазат газар, зэрлэг амьтдыг хамгаалах газрын ерөнхий захирал Фултон Мангваниа мэдэгджээ.

"Өнөөдрийг хүртэл хийсэн судалгааны бүх үр дүн заануудын үхлийн шалтгаан нь пастереллёз буюу цусан халдварт өвчин болохыг харуулж байна" гэж тэрбээр мэдэгдсэнийг Өмнөд Африкийн “SABC” радиостанц дамжуулсан байна. Фултоны мэдээлснээр, одоогийн байдлаар 34 заан үхсэн бөгөөд энэ өвчнөөр дахин олон амьтан үхэж магадгүй байна.

Пастереллёз өвчний үүсгэгч бичил биетэн бөгөөд гэмтсэн арьс эсвэл хазуулсан хэсгээр дамжин цусанд орж, дотоод эрхтнүүдийн цус алдалт үүсгэдэг бөгөөд энэ нь улмаар үхэлд хүргэдэг байна. Пастереллёз нь Африкийн өмнөд хэсэгт амьтдын дунд түгээмэл тохиолддог аж. Зимбабвед наймдугаар сарын 29-нд Виктория хүрхрээний ойролцоох Хванге дархан цаазат газраас 12 заан үхсэн олдсон байна. Дараагийн өдрүүдэд хорь гаруй үхсэн зааныг олж илрүүлжээ. Тус улсын эрх баригчид үхсэн амьтдын эд эсийн дээжийг дэлхийн хэд хэдэн шилдэг лабораторид илгээж, олноороо үхсэн шалтгааныг тогтоожээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                 Зимбабвегийн дархан цаазат газруудад 90 мянга орчим заан зэрлэг байгалийн нөхцөлд амьдардаг. Харин Африк тивд нийтдээ 350 мянган заан байдаг аж.
ЭМЯ: Эмчлүүлж буй хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байна
ЭМЯ: Эмчлүүлж буй хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байна
 
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.