“Харанга” хамтлагийн “Амьдрал” тоглолтын VIP тасалбар худалдаанд гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монголын рок попын хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 35 жилийн ойдоо зориулан “Амьдрал” амьд хөгжмийн наадмыг 2024 оны наймдугаар сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл уг тоглолтын "VIP" болон "Fan zone" тасалбар худалдаанд гарсан бөгөөд ticket.mn сайтаас худалдан авах боломжтой юм байна.

1989 оны 12 дугаар сарын 26-нд Улсын Драмын Эрдмийн Театрт “Амьдрал” нэртэй анхны тоглолтоо хийж байсан тэд 35 жилийн ойн тоглолтоо ч алдарт “Амьдрал” дуугаараа нэрлэжээ. Өнөөдрийг хүртэл тус хамтлаг 18 удаагийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулсан.

“Харанга” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа тоглолтоо зохион байгуулж байгаа бөгөөд “Амьдрал” амьд хөгжмийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар “PPL”, хамтран зохион байгуулагчаар “Mongol Event” ажиллаж байгаа аж. Энэхүү амьд хөгжмийн наадамд 35 хамтлаг, дуучид ая дуугаа өргөх өргөх бөгөөд “Харанга” хамтлагийнхан тоглолтынхоо өмнө реалити шоу цацаж, шинэ уран бүтээлээс гадна хуучны дуунуудаасаа дүрсжүүлэн олны хүртээл болгох нь ээ.

“Нүүдэлчин“ фестивалийн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Нүүдэлчин“ фестивалийн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
 
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд гадаад дотоодын 1000 гаруй өвлөн уламжлагч оролцож байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд гадаад дотоодын 1000 гаруй өвлөн уламжлагч оролцож байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!