Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АРД“-ын Ч.Ганхуягийг шүүхэд албадан ирүүлэх санал гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуяг танхайрч, нэгэн эмэгтэйн биед халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, өнгөрөгч оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Ингэхдээ түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангид холбогдуулан шалгасан юм.

Прокурорын байгууллагаас эл хэрэгт өнгөрөгч тавдугаар сарын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхэд албадан ирүүлэх саналыг прокуророос гаргажээ.

О.Баасанхүү: Э.Бат-Үүл гуай амьд уу. АН, МАХН-ыг гэрээ байгуулсан гэж Н.Алтанхуягийг огцруулах ёстой гээд сүйд болж билээ
О.Баасанхүү: Э.Бат-Үүл гуай амьд уу. АН, МАХН-ыг гэрээ байгуулсан гэж Н.Алтанхуягийг огцруулах ёстой гээд сүйд болж билээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд