Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 28 секунд

Наймдугаар сарын 14-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:30 цагт: НҮБ-ын байранд: Дижитал цахим худалдаа, цахим тээвэр, ложистикийн хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн хуралдаантай.

-Засгийн газар хуралдана.

13:00 цагт: “Глобал дижитал диалог-2024” цахим хэлэлцүүлэг болно.

18:00 цагт: Занабазарын музейд: Монгол-Герман хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан "Орчин цагийн нүүдэлчдийн жим" үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 8810-1990.

-Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүд болон ЕБС-д элсэгч сурагчдын бүртгэл үргэлжилж байна. Нийслэлд цэцэрлэгийн хүүхдүүдийг энэ сарын 18 хүртэл, нэгдүгээр ангид элсэгчдийг 8-р сарын 25 хүртэл бүртгэнэ.

-Залуучуудын хөгжлийн аяныг жил бүрийн 8-р сарын 12-ноос 9-р сарын 25-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулж байна.

Олон улсад:

-ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Уламжлалт буддизм ба орчин үеийн сорилтууд” олон улсын буддын шашны II чуулган болж байна. Чуулга уулзалтад манай улсаас ШУА-ийн Философи, нийгэм, эрх зүйн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн оролцож илтгэл тавина.

ЗГ: Орон сууцжуулалтын талаарх асуудлыг хэлэлцэнэ
ЗГ: Орон сууцжуулалтын талаарх асуудлыг хэлэлцэнэ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.