Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд 16 мал амьтан галзуу өвчний улмаас хорогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 6 сумын 10 багт мал амьтны галзуугийн өвчлөл гарч 16 мал амьтан галзуу өвчний улмаас хорогджээ.

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах албаны дарга Л.Ариунаа хэлэхдээ, энэ онд 62000 малд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 53,8 мянган мал хамрагдаж 85,5 хувьтай байна гэжээ.

Сүүлийн үед малчны хотонд галзуурсан амьтан ирж мал, нохойтой ноцолдож галзуугийн вирүс тараах тохиолдол гарч байгаа гэнэ. Малчид мал бүхий иргэд бага насны хүүхдийг малд явуулахдаа болон шөнийн цагаар мал үргэсэн үед гарахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байлаа. Тус аймгийн Дархадын хотгорын сумдаас бусад сум галзуу өвчний голомттой байна.

 

“И-Март” дэлгүүрт гал унтраах тактикийн сургууль зохион байгуулжээ
“И-Март” дэлгүүрт гал унтраах тактикийн сургууль зохион байгуулжээ
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.