"Парис-2024" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн барилдаан явагдаж буй. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд МУГТ, Дэлхийн аварга П.Орхон зодоглолоо.
Тэрбээр эхний учраанд Украины бөх Ирина Колиаденкотой барилдаж, 7:8 харьцаатай ялагдлаа. Хэрэв Украины тамирчин аваргын төлөө шалгарвал манай тамирчин дагаж барилдах боломжтой.