БЗД-ийн нутаг дэвсгэр, Да хүрээ орчмын авто замд их хэмжээний эвдрэл үүссэний улмаас иргэдийн дунд бухимдал үүсээд буй. Тэгвэл Нийслэлийн Замын хөгжлийн газраас "Да хүрээ гудамжны авто замд үүссэн эвдрэлыг хусаж тэгшлэн, усны ундарга татарч засвар шинэчлэлтийн ажил эхлэх хүртэлх хугацаанд түр арга хэмжээ авч ажиллаж байна" гэх тайлбарыг өглөө.
Мөн зам эвдрэх болсон шалтгааныг "Эрдэнэтолгойн уулзвараас Монбет авто засварын төв хүртэл авто зам дагуу тогтмол ус тогтсоноос тус чиглэлийн авто замд эвдрэл үүссэн.
Энэ жил хур тунадас их орсны улмаас 065 дугаар цэргийн ангийн ойролцоо 3 байршилд усны ундарга /булаг/ шинээр үүсэн авто зам руу урсан орж эвдэрсэн байна.
Тухайн усны ундарга /булаг/-ын урсацын гольдролыг залах ажил хийгдсэний дараа авто замыг засварлах ажил хийгдэнэ" гэж тайлбарласан юм.