Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аянганд цохиулж хорогдсон 500 гаруй малын сэг зэмийг устгахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км/ өчигдөр /2024.08.08/ өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан байна.

Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 10:30 цагт очиход, малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

“22-ын товчооны авто замын ажлыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна”
“22-ын товчооны авто замын ажлыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна”
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.