Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Сэтгэл зүйн дутуу бэлтгэл манай тамирчдын сул тал гэж хардаг. 2008 онд Н.Түвшинбаяр өөртөө итгэлтэй, арай л өөр байсан

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд

Энэ удаагийн олимпын наадамд Монголын баг, тамирчид сэтгэл зүйчгүй явсан нь олны анхаарлын төвд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Сэтгэл зүйн дутуу бэлтгэл манай тамирчдын сул тал юм болов уу гэж би хардаг. Мэргэжлийн хүмүүс нарийн дүгнэх байх. 2008 онд Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө татами дээр гарахад нь би түүний алхаа, хөдөлгөөн, нүд харц зэргийг нь анзаарч билээ. Өөртөө итгэлтэй, барилдаандаа төвлөрсөн, арай л өөр харагдсан. “Энэ ялах нь” гэж бодсон, тойрч суусан нөхдөдөө хэлсэн. Тэр ялсан. Тэр кадрууд телевизээр дахин гарахаар нь анзаараарай" гэсэн байна.

Б.Хонгорзул БНХАУ-ын тамирчинд 12:16 харьцаатай ялагдлаа
Б.Хонгорзул БНХАУ-ын тамирчинд 12:16 харьцаатай ялагдлаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.