Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ривер гарден орчмын автозамыг дөрвөн эгнээ болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ автозам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний зам сүүлийн арван жилийн хугацаанд стандартын шаардлага хангаагүйн улмаас иргэдийн зорчих хэсэг өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсан юм. Нийтийн эзэмшлийн талбайд буюу зорчих хэсгийг хааж зөвшөөрөлгүй барилга барин нэг эгнээ хоёр урсгалтай авто зам болгон, явган хүний замыг нарийсгасан үйлчилгээний төвүүдийн урд авто зогсоол хийсэн нөхцөл байдал үүссэн.

Иймд тус байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулган иргэдийн ая тухтай зорчих стандартын автозам, явган хүний зам хийхийг санал болгосон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр уг байршилд зорчих хэсэг төлөвлөгдсөн. Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тийм учраас зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нурааж төр өөрийн өмчдөө эргүүлэн авч хоёр талдаа явган хүний стандартын замтай, хоёр эгнээ хоёр урсгалтай авто зам болгон тохижуулна. Энэ хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус энгийн иргэн ч зорчиход хүндрэлтэй байна. Иймээс холбогдох албаныхантай хамтран замын ажлыг эрчимжүүлнэ” гэв.

Дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгох саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар болжээ
Дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгох саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар болжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.