Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван орны 63 сурагчийг “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатарт хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

НЗДТГ-аас “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-өөр таван улсын таван хотын нийт 63 сурагчийг долоон өдрийн турш Улаанбаатар хотноо хүлээн авч байна.

Тодруулбал, уг хөтөлбөрт Тайландын Хаант Улсын Бангкок хот, ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, БНСУ-ын Намянжү хот, Япон Улсын Мияконожо зэрэг хотуудын шилдэг сурагчдын төлөөллүүд оролцож байгаа юм.

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд нийгмийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүний нэг нь сурагч солилцооны хөтөлбөр юм. Сурагч солилцооны хөтөлбөрөөр дамжуулан бусад улсын хүүхдүүдэд үндэсний түүх, соёлоо сурталчилж буй. Цаашид уг хөтөлбөрийг улам өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт оролцож буй сурагч, багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давж үерлээд байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давж үерлээд байна
 
ЧУУЛГАН: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
ЧУУЛГАН: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.