Төрийн соёрхолт “Харанга” энэ сарын 24-нд Төв цэнгэлдэхийн ТАЙЗНАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

Тэртээх 1989 онд нийгмийн ороо бусгаа цаг үед өөрчлөлтийн манан дундаас монголчуудын зүрх сэтгэлд “Харанга” болон дэлдэж, монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр суурийг тунхаглан хүнд рок урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн “Харанга” хамтлагийн 35 жилийн ой энэ онд тохиож байна.

Монголын амьд хөгжмийн урлагийн түүхэнд тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм. 35 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан 35 жилийн ойгоороо “Амьдрал” амьд хөгжмийн наадмыг толиулуулахад бэлэн болжээ.

Хөг аялгуу, яруу найраг, гадаад төрх, дайчин чанараараа нийгмийн оюун санааны хувьсгалд чухал үүрэг гүйцэтгээр ирсэн домогт “Харанга” хамтлагийн 35 жилийн ой “АМЬДРАЛ” амьд хөгжмийн наадмын Ерөнхий зохион байгуулагч “PPL”, хамтран зохион байгуулагч “M Karaoke” ажиллаж байна.

2024.08.24-нд Төв цэнгэлдэхэд ганцхан удаа эгшиглэх “Амьдрал” амьд хөгжмийн наадамд “Соёл-Эрдэнэ”, “Айзам”, “Чингис хаан”, “Хурд”, “Шар айраг” хамтлаг, поп дива Б.Сарантуяа, С.Наран, Б.Баярцэцэг, “Никитон”, “Хар сарнай”, “Чоно”, “Номин талст”, “Татар”, “The Lemons”, “A Sound”, “Fire”, “Freezone”, “X-Vit”, “Sun Juniper”, “The Galtman” хамтлаг, дуучин Н.Наранбаатар, “Immortal Songs” нэвтрүүлгийн уран бүтээлчид зэрэг нийт 35 хамтлаг, дуучид ая дуугаа өргөнө.

Уран бүтээлийнх нь замнал манай үндэсний рок хөгжмийн түүх хийгээд бахархал болсон “Харанга”-ын эрчүүд, гал цогтой, гайхам хоолойтой, авьяастай, адармаатай, бардам хэвээр. Тавь гарсан эрчүүдийн нөхөрлөл, хөгжим, хөг эгшиг нэг ч тасралгүй, анхны бүрэлдэхүүнээрээ 35 жил үргэлжилсээр л.

“Алдрын од”-той, Төрийн соёрхолт “Харанга”-ын хуучрашгүй хит уран бүтээлүүд эгшиглэх энэ зуны сүүлийн хамгийн том рок поп оддын цугларалт, гал гарсан халуухан тоглолт таныг хүлээж байна.

Бөмбөрийн нүргээн, гитарын гоцлол, гайхамшигт хэмнэл, дуу хуур эгшиглэх “Амьдрал” амьд хөгжмийн наадамд та ч бас нэгдээрэй.

“Харанга” хамтлагийн 35 жилийн ой “АМЬДРАЛ” амьд хөгжмийн наадмын Ерөнхий зохион байгуулагч “PPL”, хамтран зохион байгуулагч “M Karaoke” ажиллаж байна.

Амьдрал хичнээн уудам болохыг аялгуу эгшгээр танд мэдрүүлнэ.

Тоглолтын тасалбарыг

• Shoppy.mn

• Ticket.mn

• eventx.mn цахимаар борлуулж байгаа аж.

VIP тасалбарыг өмнө нь зарлаагүй байсан бөгөөд өнөөдрөөс борлуулалтад гарч байгааг тус тоглолтын зохион байгуулагчид онцоллоо.

Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц