Бидний залуу насыг хөглөсөн хит дуунууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Тун удахгүй "хайрын" гэх автортой Мөнхийн реп, NoName, Outlaw, Flash хамтлагууд нэгэн тайзнаа цуглах гэж буй. Тодруулбал, тэд наймдугаар сарын 09-ний өдөр хамтарсан уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэх юм.

Outlaw - Зүрхэн тэнгэрийн наран

Г.Чинзориг хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэтэй хамт машиндаа явж байхдаа янз янзын ая сонсож, амандаа аялж явахдаа дахилтаа зохиосон гэдэг. Ийнхүү өөрсдийнхөө хайр дурлалын тухай ярилцаж байгаад дууны шүлгээ бичиж байжээ. Мөн тухайн мөчид тэнгэр рүү харахад нар жаргах мөч маш үзэсгэлэнтэй харагдаж байсан учраас дуугаа “Зүрхэн тэнгэрийн наран” хэмээн нэрлэжээ.

Мөнхийн реп- Зөөлөн гуниг

Мөнхийн реп хамтлагийнхан Зөөлөн гуниг дуугаа дуугаа хит болно гэж бодоогүй ч хит болчихсон. Сонин дуу хийчихлээ гэж бодож байсан ч хүн бүрийн аманд аялагдах болсон. Мөнхийн реп УСК-ндоо зориулж бүтээсэн уран бүтээлүүдийн нэг билээ. Тухайн үед Мөнхийн репийг охид, бүсгүйчүүд голчлон сонсдог байсан ба үнэнч фэнүүд нь залуус байв. Харин “Зөөлөн гуниг” дуу цацагдсанаар зөвхөн залуус биш 40,50-иад насны хүмүүс ч сонсох болж, олон илүү танигдсан гэдэг. Энэ дууг гэнэн хайр дурлалын мэдрэмжээр бичсэн учраас хүмүүсийн дурсамжийг хөглөсөн хит дуу болжээ.

Flash-Хайрын нулимс

Охид, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж, чин зүрхнийх нь крашууд явсан залуус бол Flash хамтлагийнхан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдний гаргасан дуу бүр хит болж, аманд аялагддаг. Хамгийн их тэсрэлт авчирсан уран бүтээл нь “Хайрлах нулимс”. Тэдний хувьд хүн бүр хайрлаж дурлан бас түүнээсээ болж нулимс дуслуулж үзсэн байдаг учраас Хайрын нулимс дуугаа зохиож байжээ. Одоо ч эморлын хит дуу хэвээрээ л…

No name- Bye

Өнчин, Үдшээр, Найз охиндоо зэрэг хит дуунуудын эзэд жилийн өмнө Bye дуугаа үзэгч, фэнүүдийнхээ сонорт хүргэсэн. Хөгжмийн шинэ урсгал эрчээ авсан үед хуучны классик хайрын дуу хиймээр санагдсан учраас хийчихсэн. Мэдээж хит болсон. Ямар ч үед тэдний хайрын дуу үгүйлэгддэг гэдгийн баталгаа биш гэж үү.

Эдгээр болон бусад олон олон хит дуу наймдугаар сарын 9-нд Хит паркад эгшиглэнэ. Таныг хэзээ ч хуучрахгүй хайрын дуунуудтай хит үдэшт урьж байна.

VIP тасалбар: 500.000

Энгийн тасалбар: 69.000

Early Bird тасалбар: 49.000

Тасалбар GS25 болон И-мартын бүх салбараар худалдаалагдаж байна

ЕБС-ийн 7-р ангийн Англи хэлний сургалтын хөтөлбөрийг Европын холбооны стандартад тохируулан боловсруулжээ
ЕБС-ийн 7-р ангийн Англи хэлний сургалтын хөтөлбөрийг Европын холбооны стандартад тохируулан боловсруулжээ
 
SOCIAL POP: УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “гишүүдийн цээрлэж голсон 461 тоот өрөөг хүлээж авсандаа бөөн баяр“ гэв
SOCIAL POP: УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “гишүүдийн цээрлэж голсон 461 тоот өрөөг хүлээж авсандаа бөөн баяр“ гэв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц