Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн 7-р ангийн Англи хэлний сургалтын хөтөлбөрийг Европын холбооны стандартад тохируулан боловсруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилд 5-7 дугаар ангид хэрэгжүүлэх бол 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэж буй талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.

Энэ хүрээнд Английн Pearson байгууллагаас Монгол Улсын сургалтын үзэл баримтлал болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтот тулгуурлан 7 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулан Монголын талд хүлээлгэж өгсөн байна.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь англи хэлний олон улсын түвшинд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд Европын холбооны Гадаад хэлний нийтлэг стандартад нийцсэн ажээ.

Өөрөөр хэлбэл, 7 дугаар ангийн сурагч англи хэлний олон улсын түвшний 32-42 оноо, Европын холбооны Гадаад хэлний нийтлэг стандартын А2/А2+ түвшинд хүрэх боломжтой юм байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 23 хэм дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 23 хэм дулаан, бороотой
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.