Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг ирэх онд 30 хувьд хүргэх зорилт тавьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

"Хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдвээр салбарын өнөөгийн байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл солилцох хэлэлцүүлэг боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан ба Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хог хаягдлын менежментийг сайжруулж хог хаягдлыг бууруулах, хүн амын амьдрах тав тухтай эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр зорилтуудыг тодорхойлсон байдаг.

Энэ хүрээнд Хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 2025 онд 30 хувь, 2030 онд 40 хувьд хүргэх, Ногоон хөгжлийн бодлогод байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2030 онд 40 хувь бууруулах зорилтыг тус тус дэвшүүлжээ.

Улсын хэмжээнд хог хаягдлыг байгаль орчинд халгүй арга технологиор булшлах, хогийн цэг байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүн хүчний нөөц, дадлага туршлага, техник тоног төхөөрөмж ихээхэн дутагдалтай байгаагаас шалтгаалан хог хаягдлын зүй зохистой менежмент хэрэгжихгүй байгаатай холбоотой болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж буй аж.

Борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
Борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.