Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Сүхболд: 13 настай охин хүчирхийлсэн хэргээр шалгагдсан цагдаагийн 4 алба хаагчийн нэг нь 12 жилийн хорих ял авч, хоёр нь хоригдон шалгагдаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

Хүний эрхийн дэд хороо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, улмаар эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан иргэн О-гийн эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаарх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонслоо. Хуралдааны үеэр хууль, хууль сахиулах байгууллагын зарим алба хаагчид хүний эрх ноцтойгоор зөрчиж, биед нь халдсан хэргүүдийн талаар асуулт асууж, хариулт авлаа.

М.Нарантуяа-Нара: Бид хамгийн сүүлд гарсан ноцтой хэрэг гэлтгүй он гарснаас хойших хугацаанд болсон аймшигтай хэргүүдийг нэхэн санаж, хуулийн хэрэгжилт, хяналтын асуудлыг эргэн харах шаардлагатай байна. Тухайлбал Сэлэнгэ аймагт цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хохироож, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарч байсан. Тухайн алба хаагч нар өнөөдөр ямар хариуцлага хүлээсэн бэ.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Сэлэнгэ аймагт 13 настай охиныг хүчирхийлсэн гэх асуудлаар надад авагдсан мэдээллээр Нэг алба хаагч нь яллагдагчаар татагдсан, нэг нь шүүхээс 12 жилийн хорих ял авсан. хоёр нь хоригдон шалгагдаж байгаа бол нэг нь таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан, гадуур шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Цагдаагийн алба хаагчийг ДХИС-ийн гурван сарын сургалтад хамруулж бэлддэг. Цагдаагийн байгууллага сүүлийн үед ахлагч нарын асуудалд ковидын үед цахимаар алба хаагчдын олноор бэлдсэн. Давтан сургалтад хамруулаад явж байгаа.

Сэлбэ, Дунд гол дагуух 174,129 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ
Сэлбэ, Дунд гол дагуух 174,129 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.