УИХ дахь Хүний эрхийн дэд хороо өнөөдөр 10:00 цагт хуралдана. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хоригдож буй асуудал болон сүүлд цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа амь насаа алдсан 21 настай О-гийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаарх хяналт шалгалтын талаар мэдээлэл сонсох, санал оруулахаар Дэд хороонд хүсэлт гаргасны дагуу шуурхай хуралдаан зарлажээ.
Тэгвэл Хүний эрхийн дэд хороо 10 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд одоогооор дэд хорооны дарга томилогдоогүй байгаа билээ.