"Парис 2024" зуны олимп үргэлжилж байна. Өнөөдөр нийт 4 төрлөөр Монгол Улсын 7 тамирчин өөрсдийн хурд хүч, цэц мэргэнээ сорих юм.
ЖҮДО 66 кг:
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм.
ЖҮДО 52 кг:
Эмэгтэйчүүдийн 52 кгд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай . Ялвал шөвгийн 8-д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй.
УСАНД СЭЛЭЛТ 200м:
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд “Токио-2020” олимпын наадамд оролцогч, “Ханжоу 2022” Азийн наадмын VIII байр, ОУХМ Б.Энххүслэн Улаанбаатарын цагаар 18:00 цагт уралдана.
БУУДЛАГА 10 метр хийн урт буу:
Буудлагын спортын эмэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн мөнгө , Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн Улаанбаатарын цагаар 15:15 цагт цэц сорино.
БУУДЛАГА 10 метр хийн гар буу:
Эрэгтэйчүүдийн 10 метр хийн гар буун финалын шатанд Дэлхийн аваргын Мөнгө, Ази тивийн 1 Мөнгө, 2 хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын Алт,мөнгө,хүрэл медальт, ОУХМ Э.Даваахүү Улаанбаатарын цагаар 15:30 цагт өрсөлдөнө.
БУУДЛАГА 10 метр хийн урт буу:
Эрэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд оролцож буй ОУХМ Н.Баяраагийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:15 цагт эхэлнэ.
БОКС 50кг:
Эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн эхний тулаанаа Улаанбаатарын цагаар 18:36 минутад Колумбын тамирчин Лорена Валенсиа Викториятай хийнэ.