Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс-Тавантолгой” 1.3 сая тонн нүүрс борлуулжээ

Огноо
Унших
1 минут 18 секунд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ сард 1.3 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх сараас гурав дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гуравдугаар улирлын байдлаар 4.9 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулсны 61 хувь буюу 3 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас, 39 хувь буюу 1.9 сая тонн нүүрсийг Цанхийн баруун уурхайгаас ачуулаад байна. "COVID-19" цар тахлын дэгдэлтээс үүдсэн хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар сард нүүрс борлуулалтын хэмжээ огцом багассан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр дүн, нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дүгээр сард олжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон есдүгээр сарын 24-ний  07:00 цагаас 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1205 тээврийн хэрэгслийн 1310 тэвшинд 91 мянга 328.55 тонн нүүрс ачиж гаргасан нь энэ оны өдрийн ачилтын дээд үзүүлэлт гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК мэдээллээ.

ТТАХНЭ гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлнэ
ТТАХНЭ гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлнэ
 
Хүүхдийн бүтээлч байдал, гэр бүлийн харилцааг сайжруулах үүднээс дараах челленжүүдийг санал болгож байна
Хүүхдийн бүтээлч байдал, гэр бүлийн харилцааг сайжруулах үүднээс дараах челленжүүдийг санал болгож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.