Наадмын дараа намар гэдэг. Нэг ёсондоо найр наадмын улирал эхэллээ гэсэн үг. Энэ үеэр гэр бүл болж буй залуусын дунд хамгийн эрэлтэд ордог газар бол Гэрлэх ёслолын ордон. Тэгвэл их ажлын "сезон" нь эхэлж буйтай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордон хэд хэдэн тендерийг зарлажээ.
-32.2 сая төгрөгөөр ААРУУЛ худалдан авах тендер-
Гэрлэх ёслолын ордон энэ оны долоодугаар сарын 16-нд 32.2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ааруул худалдан авах тендерийн мэдээллийг Tender.gov.mn сайтад оруулжээ. Төсөвт өртгийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдэж буй аж. Ингэхдээ тус тендерийн материалыг долоодугаар сарын 23-ныг дуустал хүлээн авч, нээх аж. Одоогоор тендер хүлээн авч буй төлөвтэй байна.
-21 сая төгрөгөөр СҮҮ худалдан авах тендер-
Гэрлэх ёслолын ордон энэ оны долоодугаар сарын 16-нд 21 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ааруул худалдан авах тендерийн мэдээллийг Tender.gov.mn сайтад оруулжээ. Төсөвт өртгийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдэж буй аж. Ингэхдээ тус тендерийн материалыг долоодугаар сарын 23-ныг дуустал хүлээн авч, нээх аж. Одоогоор тендер хүлээн авч буй төлөвтэй байна.
-245 сая төгрөгийн ЧИМЭГЛЭЛИЙН тендер-
Гэрлэх ёслолын ордон энэ оны долоодугаар сарын 18-нд 245 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий чимэглэлийн тендер зарлажээ. Ингэхдээ тус тендерийн материалыг наймдугаар сарын 7-нийг дуустал хүлээн авч, нээх аж. Одоогоор тендер хүлээн авч буй төлөвтэй байна.
-50.4 сая төгрөгийн ФОТО ЗУРАГ УГААЛГАХ тендер-
Гэрлэх ёслолын ордон энэ оны долоодугаар сарын 18-нд 50.4 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий фото зураг угаалгах тендерийн мэдээллийг Tender.gov.mn сайтад оруулжээ. Төсөвт өртгийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдэж буй аж. Ингэхдээ тус тендерийн материалыг долоодугаар сарын 25-ныг дуустал хүлээн авч, нээх аж. Одоогоор тендер хүлээн авч буй төлөвтэй байна.