Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хамтарсан ЗГ-ын гэрээг зөрчсөн сайд нарыг намууд УИХ дахь бүлгээрээ хэлэлцэж хариуцлага тооцно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Засгийн газрын өнөөдрийн буюу 2024.07.17-ны өдрийн ээлжит хуралдаан болж хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, хуралдааны журмын талаар болон бусад асуудлыг хэлэлцээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр "Хамтарсан Засгийн газар цаашид илүү хурдтайгаар, цахим технологийг ашиглан иргэдэд хүрч ажиллах зорилт тавьсан. Засгийн газраас гаргасан шийвэрийн биелэлтүүд хангалттай биелдэггүй байдлаас болж иргэдээс маш олон өргөдөл гомдлууд ирдэг. Тиймээс Засгийн газраас гаргасан үүрэг даалгавар, шийдвэрийг холбогдох салбарын сайдууд хангаж ажиллах, биелэлтийг үнэлгээжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өглөө.

Цаашид хамтарсан Засгийн газрын гэрээ албажиж УИХ-ын тогтоолор баталгаажсанаар гэрээг зөрчсөн болон гэрээний үүргээ биелүүлээгүй сайд нарыг тухайн улс төрийн нам УИХ дахь бүлгээрээ хэлэлцэж улс төрийн арга хэмжээ авах, кабинетын зарчмаа мөрдөхгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг улс төрийн намын шийдвэр гаргадаг дэдэ байгууллага нь шийдвэрээ гаргах болно" гэв.

Н.Учрал: Хамтарсан ЗГ-ын гишүүдийн 100 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хуралдааны дэгийг ирэх долоо хоногт батална
Н.Учрал: Хамтарсан ЗГ-ын гишүүдийн 100 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хуралдааны дэгийг ирэх долоо хоногт батална
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.