Засгийн газрын өнөөдрийн буюу 2024.07.17-ны өдрийн ээлжит хуралдаан болж хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон хуралдааны журмыг хэлэлцлээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэ засгийн бүрэлдэхүүнийг баталснаас хойш 30 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Энэ хүрээнд дээрх хөтөлбөрийг боловруулах ажил эхлээд байна.
Тодруулбал тухай хөтөлбөрт нь парламентад суудалтай гурван намын хамтарсан Засгийн газрын "эвслийн гэрээ" байгуулж байгаа хэлбэр юм. Уг гэрээг боловсруулахдаа ХБНГУ-ын 2021 онд байгуулсан хамтарсан Засгийн газрын гэрээний туршлагыг судалж үндэслэл болгон боловсруулж буй юм. Тухайлбал, Шинэ Зеланд зэрэг улсуудын гүйцэтгэх засаглалдаа хэрэгжүүлсэн гэрээг үндэслэж хамтарсан засаг байгуулсан улс төрийн намуудын зарчмыг тодорхойлох, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд дээрээ зөвшилцөж, хамтарсан мөрийн хөтөлбөрөө гаргах зэрэг ажлууд хийгдэж эхлээд буй.
Мөн шинээр томилогдсон сайдуудын 100 хоногт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах асуудлыг хуралдаанд хэлэлцсэн бөгөөд ирэх долоо хоногийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар сайдуудын 100 хоногт хэрэгжүүлэх ажын төлөвлөгөө болон Засгийн газрын хуралдааны дэг, журмыг батална.
Энэ удаагийн Засгийн газрын гол онцлог нь хот болоод иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд руу чиглэсэн зорилтот нэгжүүдийг байгуулахаар болж, цаашид төрийн үйлчилгээ бүрэн цахимжиж нэг сувгаар иргэдэд мэдээлэл хүргэж ажиллаж чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-т болон салбар яамдын сайд нарт өглөө.
Цаашид төр иргэндээ илүү ойртож, хүнд сурталгүйгээр үйлчилгээ хүргэх, цахим технологийг ашиглаж түргэн шуурхай ажиллах зорилтыг хамтарсан Засгийн газар тавиад байна" гэв.