МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр шуурхай хуралдаж Парисын олимпийн буудлагын хоёр дасгалд оролцох эрхээ авч чадаагүй ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарын асуудлаар мэдээлэл өгсөн билээ.
Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг шигшээ багийн хоёр тамирчинг урт бууны бүтэн дасаглд оролцох эрхтэй болсон талаар өөрийн цахим хуудастаа нийтэллээ.
Ингэхдээ тэрбээр "Урт бууны тамирчид бүтэн дасгалд оролцоно. Асуудал гарсан цагаас хойш тасралтгүй Олон улсын буудлагын холбоотой харилцаатай байж, Зохион байгуулах хорооноос зөвшөөрөл авч чадсанаар буудлагын тамирчид бүх дасгалдаа буудахаар боллоо" гэжээ.