Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2 асуудал хэлэлцсэн бөгөөд даргаараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилохыг дэмжсэн байна.

Дамдины Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орос, англи, герман, кхмер хэлний мэдлэгтэй.

1988 онд 14 дүгээр дунд сургууль,

1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль,

1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй.

1994-2002 онд Гадаад хэргийн яаманд ажилласан.

2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх,

2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх,

2012 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд,

2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн,

2016-2018 онд Хүний эрхийн дэд хорооны дарга,

2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд,

2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүн,

2023-2024 онд Хууль зүйн байнгын хорооны дарга,

2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэлээ.

Шинэ Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгчид танилцууллаа
Шинэ Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгчид танилцууллаа
 
Энэ сарыг дуустал  Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ сарыг дуустал Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.