Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: УИХ-ын зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Байнгын хороодын дарга нарыг томиллоо.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Чойжилсүрэн нарыг Аж үйлдвэржилтийн байнгын хорооны, С.Бямбацогтыг УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны, Г.Тэмүүлэнг УИХ-ын БОХХААБХ-ны, Ж.Галбадрахыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны, С.Амарсайхан, Ч.Ундрам нарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны, Б.Жавхланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Б.Дэлгэрсайхан, Б.Тулга, Ж.Энхбаяр нарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны, Ж.Батсуурь, Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын ЭЗБХ-ны бүрэлдэхүүнээс чөлөөллөө.

Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Тэмүүлэн нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Галбадрах, Ч.Ундрам нарыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Ж.Бат-Эрдэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр, мөн Б.Жавхлан, С.Цэнгүүн нарыг ЭЗБХ-ны гишүүнээр тус тус баталлаа.

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ ЗГ-ын сайд нараа танилцуулж байна
ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ ЗГ-ын сайд нараа танилцуулж байна
 
230 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан Д.Төрмөнхөд 50 сая төгрөгийн шагнал гардууллаа
230 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан Д.Төрмөнхөд 50 сая төгрөгийн шагнал гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.