Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Үндэстэн дамнасан залилан үйлдэж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Киргиз Улсын иргэнийг эх оронд нь хүлээлгэн өглөө

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн “Б”-г 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, баривчлан саатуулсан юм.

Уг этгээдийг шилжүүлэн авах зорилгоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчооны тусгай бүлэг манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр /2024.07.09/ Киргиз Улсын талд шилжүүлэн өглөө.

Монгол Улсын талаас шилжүүлэн өгөх ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ хамтран зохион байгууллаа.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах тул чуулган түр завсарлалаа
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах тул чуулган түр завсарлалаа
 
Б.Энхбаяр: Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсныг таслан зогсооно