Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Яамдууд дэд сайдгүй ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барисан билээ. Тодруулбал, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлж байна.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа Тэргүүн Шадар сайд, бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд болон хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд, тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гурав байхаар тусгасан. Засгийн газрын эдгээр гишүүнээс гадна Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар ажиллана.

Ингэхдээ яамдын тоог нэмээгүйгээс гадна дэд сайдгүй ажиллахаар төсөлд тусгажээ.

БАЙР СУУРЬ: Эдийн засагт ГЭРЭЛ харагдаж байна
БАЙР СУУРЬ: Эдийн засагт ГЭРЭЛ харагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.