Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурдан морь унаач хүүхэд 8 нас хүрээгүй бол уралдаанчаар бүртгэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Үндэсний их баяр наадам хурдан морины уралдааны үед Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний морин уралдааны морь унаач, хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн шаардлагатай материалыг бүрдүүлэх ёстой. Мөн уралдаанч хүүхдийг хэрхэн бүртгэх талаар НХГБХХГ-аас мэдээллээ. Тодруулбал,

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ,

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
  • Уралдаанч хүүхдийн карт
  • Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
  • Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
  • Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй
  • 2015 оны 7 дугаар сарын 11-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэж уралдаанд ороцуулна.

УЯАЧИД, Үндэсний баяр наадмын тухай хуулийг мөрдөж оролцоно.

  • 14.7.1. хууль дүрэм журмыг чанд сахин биелүүлэх,
  • 14.7.2. эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх,
  • 14.7.7. уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх,
  • 14.7.8. уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэхгүй байх,
  • 14.7.9. хурдан морины уралдаан, морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулсан байх,
  • 14.7.11. Уралдаанч хүүхдийн эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс хурдан морины уралдаан сунгаанд морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх,
  • 14.7.12. Үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх,
  • Нотариатын тухай хууль 4.4, 4.4.1, нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх, хуулийн шаардлагыг биелүүлсэн байна.
АН-д Уул, уурхай, цахим хөгжил, эрүүл мэнд, хөдөө аж ахуй тэргүүтэй 6-7 яам өгнө
АН-д Уул, уурхай, цахим хөгжил, эрүүл мэнд, хөдөө аж ахуй тэргүүтэй 6-7 яам өгнө
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.