Өчигдөр /2024.07.06/ Дээрхийн гэгээн XIV далай лам Данзанжамцын 89 насны төрсөн өдөр тохиосон билээ.
Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Наро Банчэн гэгээнтэн 40 хонь, 11 адууны амь аварсан гэдгээ цахим хуудаснаа бичжээ. Мөн тэрбээр,
"Энэ буянт үйлд Монгол оронд саатаж буй Дээрхийн Гэгээн Далай Багшийн чойжин Найчун Гүртэн тэргүүтэй эрхэм зочид Гэгээнтний урилгаар Амарлихуй хийдэд морилон ирж институтийн шавь нарт мэндчилгээ дэвшүүлж мал сэтэрлэх зан үйлийг үйлдэв.
Институтийн төгсөгч, суралцагч та бүхний амь аварсан буяны үрээр Дээрхийн Гэгээн Далай Багшийн насан хутаг бат болоод номыг бүтээгч шавийн чуулган та бүгдийн ч насны цөв амарлих болтугай" хэмээжээ.