ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр /2024.07.05/ 15.30 цагт хуралдах товтой байна. Тодруулбал, энэ удаагийн сонгуульд МАН 68 суудал авч, ялалт байгуулснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон хэдий ч УИХ-д суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН намуудад санал тавиад буй.
Өчигдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж, хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ. Харин ХҮН намын Төлөөлөх зөвлөл ийнхүү хуралдаж, хамтарсан Засгийн газарт орох эсэхээ шийднэ. Уг асуудлыг намын дүрмээр Төлөөлөх зөвлөлийн хурлаараа шийдвэрлэдэг аж.