Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Антонио Гутерреш: Монгол Улс ардчилсан орнуудын жишиг улс болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

UBN.mn сайтын сэтгүүлч Б.Мягмарсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй Астана хотноо уулзлаа.

Антонио Гутерреш хэлсэн үгэндээ "Монгол улс бусад ардчилсан, хөгжиж буй орнуудын дунд жишиг болж буй улс. Та бүхний манлайлал хөгжиж буй орнуудын хувьд маш чухал. Танай улсын эдийн засаг хурдтай өсч байгаа нь сайшаалтай" хэмээв.

Мөн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн статусаар оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн статусаар оролцоно
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.