П.Дэлгэрнаран: СЕХ хуралдсаны дараа сонгуулийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

СЕХ-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран дараах мэдээллийг өглөө.

"Эцсийн дүнг хуульд заасан хугацаа буюу 14 хоногийн хугацаанд танилцуулна. Өөрөөр хэлбэл, гар тооллого дууссаны дараа маргааш /2024.06.30/ СЕХ-ны хуралдаанаа хийнэ. Энэ хуралдаанаар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана. Үүний дараа Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина" гэлээ.

Мөн тэрбээр, "Нийт 1 сая 450 мянган сонгогч саналаа өгсөн. Сонгуулийн ирц харьцангуй сайн байна. Нийт сонгогчдын тоо өмнөх сонгуулиас буураагүй өссөн. Тэр дундаа залуучууд идэвхтэй оролцсон гэж дүгнэж хэлж болохоор байна. Ирцийн хувьд нийслэл 70 хувийн ирцтэй, хөдөө орон нутгууд 60 хувийн ирцтэй байна.

Түүнчлэн намын жагсаалтаар,

  • МАН 35 хувь
  • АН 30,1 хувь
  • Хүн нам 10,4
  • Үндэсний эвэл 5,2
  • ИЗНН 5 хувийн дэмжлэгтэй байна.

Гар тооллын хувьд эхний хэсгийн хороод 23:00 цагаас эхэлж хийгдсэн. Одоогоор гар тооллого хийгдэж дуусаагүй 6, 7 хэсэг байна. Гар тооллого хийгдэж ирсэн хэсгүүдийн дүн системийн тооллогоос зөрөөгүй байна" гэв.

ШУУД: Гар тооллого хийгдэж ирсэн хэсгүүдийн дүн системийн тооллогоос зөрөөгүй байна
ШУУД: Гар тооллого хийгдэж ирсэн хэсгүүдийн дүн системийн тооллогоос зөрөөгүй байна
 
Д.Тогтохсүрэнг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болжээ
Д.Тогтохсүрэнг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц