Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: АН, МАН иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ үеэр МАН-ын зүгээс "Бүх тойрогт АН-ынхан мөнгө тарааж буй явдал хэрээс хэтэрлээ. Булган аймагт иргэдийн РД-ыг тулгаж, мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдлаа" мэдээлэл хийсэн.

Үүний хариуд АН "МАН-ын мөнгө тараалт хаа сайгүй байна. Мөнгө тарааж байгаа бол аваарай. Харин та хэнийг дугуйлах эрх нь танд байгаа шүү. Ямар нэгэн хөндлөнгийн хүмүүс таныг хянана гэх ятгалагт битгий автаарай" гэсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад өнөөдөр гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 130 мэдээлэл ирсэн. Үүнд намуудын мөнгө тараасан эсэх асуудлаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн байгууллагад иргэн, хуулийн этгээдээс ирссэн бүх хэлбэрээр буюу ам, өргөдөл, цахим хэрэгслээр захидал харилцаагаар ирсэн бүх өргөдөл гомдлыг хүлээж авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа" гэв.

ЦЕГ: Цагдаагийн байгууллагаас нэр дэвшигчийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн зүйл байхгүй
ЦЕГ: Цагдаагийн байгууллагаас нэр дэвшигчийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн зүйл байхгүй
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.