Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивт хадгалагдаж буй цаасан баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Ингэснээр нийгмийн даатгалын хэлтсүүд даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болж, даатгуулагчийн шимтгэл төлөлтийн лавлагааг чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Дэвсгэр мэдээлэл: Нийгмийн даатгалын тухай багц хуулиуд 1994 онд батлагдаж 1995 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлжээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2006 оноос хойших тайланг нийгмийн даатгалын мэдээллийн санд байршуулсан аж. Харин 1995-2005 онд шимтгэл төлсөн ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл нийгмийн даатгалын мэдээллийн санд бүрэн ороогүй байсан юм.

Улмаар даатгуулагч 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ тухайн жилүүдэд ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн архивын ажилтанд өөрийн биеэр хандан архиваас шүүлгэж лавлагаа авахад цаг хугацаа зарцуулж, хүндрэл, чирэгдэл учирдаг байжээ. Архивын баримт, бичгийг цахимжуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байна.

 

Эх сурвалж: ХНХЯ

“Чингис хаан ба түүний өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Чингис хаан ба түүний өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.