Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгөөр хохирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Цагдаагийн байгууллагад энэ долоо хоногт залилах гэмт хэрэг 49 бүртгэгдэн, шалгагдаж байна. Дээрх хэргийн 63 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Тодруулбал, Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгийн хохирол амссан байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын төвлөрөл, явуулын хөдөлгөөн ихтэй, бараа бүтээгдэхүүний эргэлт өндөртэй болон хилийн боомттой ойролцоо Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.

Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн гомдол, мэдээллээс онцолбол,

  • СБД-ийн иргэн М нь “Дүүгээс 900.000 төгрөг зээлээч гээд фейсбүүк чатаар мессеж ирэхээр нь шилжүүлтэл хаягаа хакердуулсан байна”,
  • Дорноговь аймгийн иргэн Э нь “Танил хүнээс мөнгө гуйсан чат фейсбүүкээр ирэхээр нь .... тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлтэл залилуулсан байна” зэрэг найз нөхөд, ах, эгч танилын facebook хаягнаас мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө шилжүүлээд залилуулсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл их байна.

Хэрвээ танд дээрх зүйл тохиолдож “мөнгө зээлээч” гэсэн мессеж ирвэл,

  • 1-рт Тухайн хүн руу утсаар эсвэл дүрст дуудлага хийж мөн эсэхийг баталгаажуулах
  • 2-рт Тухайн хүний нэр дээрх данснаас бусад данс руу мөнгө шилжүүлэхгүй байх,
  • 3-рт Facebook хаягаа бусдад алдахаас сэргийлж мэдээллийн нууцлалаа хангахыг АНХААРУУЛЖ байна.

a

“Малыш” Б.Энхтүвшин тэнгэрт дэвшжээ
“Малыш” Б.Энхтүвшин тэнгэрт дэвшжээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.