Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлд зургаадугаар сарын 21-22-ны шилжих шөнө бороотой бөгөөд энэ сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.

Тэрбээр “Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх хурлын дүнгээр энэ зун Зүүн Азийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох урьдчилсан төлөв гарсан. Энэ нь гэнэтийн ус ихтэй борооны давтагдал их байгааг илэрхийлж буй. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-22-ны шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна гэв.

Мөн төв болон зүүн аймгийн нутгаар гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг үер, усны аюулаас урдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Түүнчлэн сар, улирлын төлөвөөс илүү тав хоногийн нарийвчилсан цаг агаарын мэдээг мэргэжлийн байгууллагаас авч байхыг уриаллаа. https://irimhe.namem.gov.mn/

ШУУД: Үер усны эрсдлээс сэргийлэх чиглэлд тавигдсан 6 тэрбум төгрөгийг 20 тэрбум болгох саналыг НИТХ-д оруулна
ШУУД: Үер усны эрсдлээс сэргийлэх чиглэлд тавигдсан 6 тэрбум төгрөгийг 20 тэрбум болгох саналыг НИТХ-д оруулна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.