Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улс өрсөлдөх чадварын үнэлгээгээр 67 улсаас 61-т эрэмбэлэгдэж байна“

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 35 секунд

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадвар судалгааны тайлан 2024” оны үр дүнг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг “Энэхүү тайлан 1989 оноос хойш тогтмол хэвлэгдэн гарч байгаа. Энэ жилийн судалгаанд 67 улсыг оруулсан. Нийт 336 шалгуур үзүүлэлтээр, эдийн засгийн чадвар, засаглалын үр ашигт байдал, бизнесийн ашигт ажиллагаа болон дэд бүтэц дөрвөн бүлгийн хүрээнд улс орнуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг. Монгол Улс 2015 оноос хойш эрэмбэлэгдэж байгаа ба сүүлээсээ хоёр, гуравт жагсах тохиолдол их байсан. Гэхдээ энэ жилийн хувьд 61 дүгээрт эрэмбэлэгдсэн. Өрсөлдөх чадвараар хамгийн өндөр улсаар Сингапур улс шалгарсан. Дараагаар нь Швейцар, Хонгконг, Ирланд, Дани улсууд орсон бол хамгийн сүүлд Африкийн улсууд эрэмбэлэгдсэн байна. Судалгаанд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн улсыг 100 оноотой гэж үзвэл Монгол Улс 46.3 оноотой байна. Энэ нь өмнөх жилээс 10.37 оноогоор ахисан үзүүлэлт юм. Мөн Хятад улс 14 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь өрсөлдөх чадвар өндөртэй улсуудтай харьцуулахад дундаж цалин хөлс нь тав дахин бага байгаатай холбоотой гэсэн ерөнхий дүр зураг харагдаж байна” гэлээ.

Судлаач н.Ганбат “2024 онд Монгол Улс эдийн засгийн чадварын хувьд 9.58 оноогоор өсөж, 18 байр урагшилж 42 дугаарт эрэмбэлэгдсэн. Засаглалын үр ашигт байдлаар 6.7 оноогоор өсөж таван эрэмбээр ахиснаар 53 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин бизнесийн ашигт ажиллагаагаар 10 оноогоор өсөж, хоёр эрэмбэ ахиж 62 дугаарт орсон. Гэвч дэд бүтцийн хувьд 7.92 оноогоор өссөн боловч нэг эрэмбээр ухарч 67 дугаарт орсноор нийт дүнгээр 61 дүгээрт жагссан байна. Мөн өмнөх онтой харьцуулахад аялал жуулчлалын орлого 0.37 тэрбум ам.доллароос 1.55 тэрбум ам.доллар болж өссөн. Нэг сурагчид ногдох боловсролын төсвийн зардал буурсан үр дүнгүүд гарсан байна” гэв.

Б.МӨНХЗАЯА

Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна
Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.