Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосын Эрүүл мэнд халамжийн яамнаас сургалтад ашиглах таблетыг ХНХ-ын яаманд хүлээлгэн өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Зургийн тайлбарБүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа  Элчин сайд Ли Ё Хун, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар.

Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш  хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд манай яам  Солонгосын Эрүүл мэнд халамжийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд нийгмийн хамгааллын салбарын боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг 2017, 2018 онд Сөүл хотноо зохион байгуулж, 20 албан хаагчдыг хамруулсан билээ.

Ковид цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн ч хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах сургалтаа тасалдуулахгүйгээр цахимаар үргэлжлүүлэхээр болжээ. Сургалтад зориулж Солонгосын Эрүүл мэнд халамжийн яамнаас ирүүлсэн таблетыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүлээлгэн өглөө.

Энэхүү сургалт нь нийгмийн хамгааллын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тул хоёр тал цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах асуудлаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: ХНХЯ

Монголын төрийн өндөрлөгүүд Ван И-тэй юу ярьсныг Хятадын хэвлэлүүд онцоллоо
Монголын төрийн өндөрлөгүүд Ван И-тэй юу ярьсныг Хятадын хэвлэлүүд онцоллоо
 
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.