Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Албан тушаалтнууд сонгууль зохион байгуулах, оролцох нэрээр дарга, сонгогчдыг дагаж ажлаа хаяхгүй байхыг онцгой санууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "2024 оны нэгдүгээр тушаалаар батлагдсан үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед аймаг орон нутгийн дунд түргэн шуурхай бүлэг байгуулахтай холбоотой цөөнгүй үүрэг даалгавар өгсөн. Нэгдүгээрт, зургаа, долоо, наймдугаар сард усархаг бөгөөд дуу цахилгаантай аадар бороо орох Төвийн бүс Хэнтий нутгаар орох эрсдэл өндөр байгааг цаг уурчид сануулж байгаа. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 27-нд аймаг орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж бүх түвшинд бэлэн байдал хангах үүрэг өгсөн. Ялангуяа улс төрийн уур амьсгал орсон, сонгууль зохион байгуулагдаж буй үед шат шатны орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоо алдагдахгүй байх, ажил эзэнгүйдэхгүй байх, албан тушаалтнууд аливаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцох зохион байгуулах нэрээр энд тэнд дарга сонгогчдыг дагаж ажлаа алдагдуулахгүй байх онцгой даалгавар өгсөн. Үер усны аманд буусан айлуудыг нүүлгэх, далан сувгийн хүчитгэл хийх, далан суваг гарч болзошгүй газарт ус сорогч, элс материал зэрэг зохион байгуулалтын ажлыг орон нутаг гэлтгүй нийслэл, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах ёстой. Бүх аймаг, орон нутгийн хэмжээнд үерийн эрсдлээс сэргийлэх байнгын ажиллагаатай штаб ажиллаж байна" гэлээ.

Ч.Лодойсамбуу: Татварын байцаагч нар хувь хүний дансыг “нэгжих” эрхтэй болсон нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул ҮХЦ-д хандсан
Ч.Лодойсамбуу: Татварын байцаагч нар хувь хүний дансыг “нэгжих” эрхтэй болсон нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул ҮХЦ-д хандсан
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.